Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Иран улсын нийслэл Тегеран хотод зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээн, 2-р сарын 8-9-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах ГРАН ПРИ тэмцээн, 2-р сарын 15-16-ны хооронд Турк улсын Истамбул хотноо зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Яшар Догугийн нэрэмжит тэмцээн зэрэг гурван тэмцээнд оролцохоор өчигдөр өглөө эх орноосоо мордлоо. Эдгээр тэмцээнүүдэд оролцох баг, тамирчдын нэрсийг хүргье!
Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээн /2-р сарын 6-7/ – Энэ удаагийн тэмцээнд Иран, Япон, Казахстан, Румын, Унгар, БНАСАУ, Тунис, Никарагуа, Армен, Монгол, Ирак, Гүрж, Кыргызстан, Турк, Азербайжан, Украйн зэрэг 16 орны баг, тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд тэмцээний нийт шагналын сан нь 96 мянган ам.доллар аж. Жиндээ аваргалсан бөх 5000 ам.долларын шагнал хүртэх бол мөнгөн медаль хүртсэн бөх 3000 ам.долларын эзэн болно. Харин хүрэл медаль хүртсэн бөх 2000 ам.доллароор байлуулах юм байна
Монголын баг, тамирчид
57 кг – Э. Бэхбаяр, Б.Номин
61 кг – Н.Лхамгармаа, Т.Түвшинтулга
65 кг – Б.Батмагнай, Б.Санчир
74 кг – Б.Анхбаяр, Гомбодорж
Дасгалжуулагчид – Б.Баяраа, О.Пүрэвбаатар
Шүүгч – Цэрэнхүү
ГРАН ПРИ тэмцээн /2-р сарын 8-9/
61 кг – Э.Ням-Очир, Д.Цогтбаатар, Б.Нэмэхбаяр
65 кг – Г.Мандахнаран
70 кг – Б.Батзориг
74 кг – П.Өнөрбат
84 кг – О.Үйтүмэн
97 кг – Д.Хүдэрбулга
125 кг – Ж.Чулуунбат
Дасгалжуулагч – Ц.Цогтбаяр, Л.Энхбаяр
Шүүгч – Чойжилжав
Дээрх 2 тэмцээнд оролцсон тамирчид үргэлжлүүлэн 2-р сарын 15-16-ны хооронд Турк улсын Истамбул хотноо зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд оролцох юм
Тэмцээнүүдэд оролцох баг, тамирчиддаа амжилт хүсье!
С.БОЛДГЭРЭЛ