”Нууц үг хулгайлах арга” гэсэн гарчигтай мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа

indexСүүлийн өдрүүдэд фэйсбүүк болон бусад хэрэгслээр “Нууц үг хулгайлах арга” гэсэн гарчигтай мэдээлэл цацагдах болсон. Харин уг асуудлаар иргэдээс цагдаагийн байгууллагад гомдол иржээ. Уг гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн газраас шалгалт хийхэд дээрх үйлдэл нь нууц үг хулгайлах бус доорх ID бүхий хуудаснууд автоматаар Like даруулах код байсан аж.

 Тиймээс цаашид энэхүү үйлдлийг бусдад тараасан хувь хүн, албан байгууллагууд яаралтай энэ үйлдлээ таслан зогсоох, мөн дахин ийм байдлаар хүний хүсэл сонирхлоос гадуур ямар нэг үйлдэл хийлгэх тусгайлан бэлдсэн код ашигласан, тараасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхийг ЭЦГ-аас анхаарууллаа.

index

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …