Эрүүл мэндийн 17 байгууллагын барилгад 3 тэрбум төгрөгөөр их засвар хийнэ

indexНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг гаргалаа.  Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн эрүүл мэндийн 17 байгууллагад 3 тэрбум төгрөгийн засварын ажил хийнэ.

Нийслэлийн Засаг дарга эдгээр засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Жич: Нийслэлийн Засаг даргын А/37, А/38 дугаар захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтын хүснэгтээр танилцуулъя.

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг 2014 онд санхүүжих
1 Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засвар /Улаанбаатар, Багануур дүүрэг/ 2014 200.0 200.0
2 Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засвар, гадна тохижилт /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ 2014 170.0 170.0
3 Эрүүл мэндийн нэгдлийн 3 дугаар амбулаторийн барилгын засвар /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ 2014 150.0 150.0
4 Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ 2014 220.0 220.0
5 Эрүүл мэндийн нэгдлийн 2 дугаар амбулаторийн барилгын засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ 2014 80.0 80.0
6 Эрүүл мэндийн нэгдлийн 1, 2 дугаар поликлиникийн барилгын засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ 2014 280.0 280.0
7 Эрүүл мэндийн нэгдлийн 1 дүгээр амбулаторийн барилгын засвар /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 2014 200.0 200.0
8 1 дүгээр амаржих газрын А, Б блокийн дулааны узель, цахилгаан шатны засвар шинэчлэл /Улаанбаатар/ 2014 150.0 150.0
9 Нэгдсэн эмнэлгийн барилгын засвар тохижилт /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ 2014 180.0 180.0
10 Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн амбулатори №1, №2-ын барилгын засвар /Сүхбаатар дүүрэг/ 2014 165.0 165.0
11 Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засвар /Сүхбаатар дүүрэг/ 2014 275.0 275.0
12 Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засвар /Налайх дүүрэг/ 2014 467.0 467.0
13 Жаргалант  тосгоны эмнэлгийн барилгын  засвар, гадна хашаа /Сонгинохайрхан дүүрэг/ 2014 140.0 140.0
14 Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн барилгын дотор засвар /Хан-Уул дүүрэг/ 2014 175.0 175.0
15 Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн №1-ийн барилгын  засвар /Хан-Уул дүүрэг/ 2014 55.0 55.0
16 Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн амбулатори №2-ийн барилгын  засвар /Сонгинохайрхан дүүрэг/ 2014 80.0 80.0
17 Нийслэлийн Зооноз өвчин судлалын төвийн  барилгын засвар /Багануур дүүрэг/ 2014 13.0 13.0
ДҮН 3.000.0 3.000.0

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …