Сүүлийн үед Солонгос иргэд банкны картаар үйлчлүүлэхээс илүүтэйгээр бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ авахыг хүсч байгаа үзүүлэлт гарсан хэдий ч Солонгосчууд банкны карт хэрэглэх хэрэглээ болон тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа судалгааны хариу гарлаа.
Өнгөрсөн 2012 онд Солонгос улсын иргэд нийтдээ 10 тэрбум удаа банкны картаа ямар нэгэн байдлаар хэрэглэсэн ба энэ нь нэг Солонгос иргэн жилдээ 129.7 удаа банкны картыг ашиглан Канад 89.6 , АНУ 77.9 гэсэн үзүүлэлттэй орнуудын өмнө жагсаж байна.
Солонгос улс нь 2007 онд нэг иргэн жилдээ 68.3 удаа л банкны картаа ашигладаг гэсэн судалгааны хариу гаргаж байсан бол ердөө л 5 жилийн дотор иргэд банкны картыг 2 дахин их хэмжээгээр хэрэглэдэг болоод байгааг банк картаараа дамжуулан бага хүүтэйгээр зээлийн худалдаа хийх болон банк хэрэглэгчдийн картны мөнгөн үлдэгдэлд хүү өгөх , банкны карт хэрэглэгчдэд зориулан худалдаа болгонд пойнт цуглуулан түүнийгээ ашиглах боломж зэргийг өгдөгт байгаа гэж үзэх болсон ч энэ нь иргэд картын зээлэнд хэт найдан, багагүй хэмжээний өр тавих эхлэл болдог байна.
Байгаа бэлэн мөнгөөрөө худалдаа хийх нь карт хэрэглэн зээлийн худалдаа хийж өрөнд орох эхлэл болдог гэсэн чиг хандлага Солонгос улсад ихээхэн тархаж байгаа хэдий ч тэд банкны карт хэрэглэх тоогоороо тэргүүлсээр байна.
эх сурвалж: mglradio.com