Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байртай боллоо

Хууль зүйн яамны санхүүжилтээр Нийслэлийн цагдаагийн газрын харьяа “Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв”-ийн дотуур байрны найман өрөөг хохирогчийг хамгаалах байрны стандарт, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн зөвлөмжийн дагуу засварлан тохижуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгожээ.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байрны үйл ажиллагаа удахгүй эхлэх бөгөөд Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагаас гадна тус төвд 24 цагаар дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсыг ажиллуулах юм байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …