Хумсаа хүнс тэжээлээр бэхжүүлэх нь

imagesСайхан гар хуруу, хумстай байн гэдэг эмэгтэй хүний бас нэгэн илэрхийлэл болж байдаг. Гар хуруугаа хэдий сайхан арчилж, хумсаа ургуулах гэтэл хумс тань хугараад байна уу? тэгвэл хумсаа бэхжүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Ингээд өөрийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсээр хэрхэн хумсаа бэхжүүлэх аргыг хүргэж байна.

– Е витамин нь өндөг,цэцэгт байцаа, үр тарианы ургамал, авгад зэрэг шим тэжээлтэй хүнсэнд ихээр агуулагддаг.Эрдэс бодисоор баялаг хүнсийг хоолондоо хэрэглэх хэрэгтэй. Е витамин нь хумсыг бэхжүүлж нягтруулдаг. Хэрвээ шаардлагатай гэвэл нэмэлтээр хэрэглээрэй. /Нэрс С болон Е витамин ихээр агуулдаг. Мөн өөхгүй мах нь В, Е витамин, төмөр, цайр, магнигаар баялаг байдаг. /

– Калциар баялаг хоол тэжээл хэрэглэх хэрэгтэй. Мэдээж сүү хамгийн сайн кальци нөхөгч гэдгийг санаарай.

– Нимгэн эсвэл хэврэг хумстай бол долоо хоногт 2 удаа 10-15 минут оливийн тосонд хумсаа дэвтээсээр сүүлдээ сардаа нэг удаа болгож болно. Энэ нь их мөнгө заралгүйгээр гэрийн нөхцөлд хэврэг,нимгэн хумсаа бэхжүүлэх шилдэг арга юм.

index

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …