Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон Гэгээн хайрын валентиний баярт зориулан энэ сарын 12, 13, 14 15-ний өдрүүдэд Английн алдарт зохиолч Рей Кунийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг тоглох гэж байна.
Энэхүү жүжиг нь гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлдэг бүтээл юм. Гэр бүлийн үнэ цэнийг залуучуудад ойлгуулж, эцсийн зогсоол нь зөвхөн гэр бүл гэдгийг мэдрүүлэх зорилгоор бүтээгдсэн уг жүжгийг УДЭТ-ынхан мэргэжлийн өндөр түвшинд толилуулах хэмээн амлаж байна.