Монголын хар зах дээр жилд 100 сая доллар эргэлддэг

 imageshavocscope.com сайт дэлхийн хар захын буюу хууль бус мөнгөний эргэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд цацдагаараа ихээхэн танил болжээ. Тус сайтад гарсан мэдээллээс харахад Монгол Улсад жилд 100 сая ам.доллар эргэлддэг аж.

Тэнд дурьдсанчлан АНУ бол хар захын мөнгөний эргэлтээрээ улс орнуудыг тэргүүлсэн байна. Тус улсад жилд 625.63 тэрбум ам.доллар хар зах дээр эргэлддэг аж. Энэ нь Америкийн Засгийн газар батлан хамгаалах салбартаа жил бүр төсвөөс хуваарилдаг хөрөнгөтэй эн дүйхүйц тоо юм. Хуурамч, чанаргүй бүтээгдэхүүнээ дэлхий дахинд нийлүүлж, ад үзэгддэг БНХАУ-ын тухайд 261 тэрбум доллар хууль бус аргаар эргэлддэг. Энэ үзүүлэлтээрээ Өмнөд Америкт тэргүүлэгч нь Мексик болжээ. Тус улсад жилд ойролцоогоор 130 тэрбум ам.доллар эргэлддэг гэнэ.

Испани улсад жилд 124 тэрбум ам.доллар хар зах дээр эргэлддэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Европтоо нэгдүгээрт. Харин мафийн түүхээр алдаршсан Итали улсад энэ тоо 111 тэрбум ам.доллар. Зэр зэвсгийн наймаагаар дэлхийд тэргүүлэгч Орос улсын тухайд бүх төрлийн хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, хээл хахууль нийлээд жилдээ 50 орчим тэрбум ам.долларыг эргэлтэд оруулдаг аж.

Азиас Япон улс тэргүүлж байна. Тус улс нь техник технологийн ололт, чанартай бараа бүтээгдэхүүн, авто машины үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд түүнийг дагалдан хар захын үйл ажиллагаа өргөжжээ. Havocscope.com-ийн мэдээлж буйгаар Их Наран улсад нэг жилд 110 орчим тэрбум ам.доллар хар зах дээр эргэлддэг юм байна. Манай улсын тухайд хар захын үзүүлэлтээрээ 93 орноос 77-д жагссан юм.

Олон улсад явуулсан судалгаанаас харж байхад оюуны өмчийн хулгай хар захын орлогоороо тэргүүлж байна. Зөвхөн номын тухайд л гэхэд жилд 600 сая ам.доллар эргэлдүүлдэг. Харин кино урлагийн салбарын хар зах дээр 2.5 тэрбум ам.доллар эргэлддэг байна. Тэгвэл дуу хөгжмийн салбарт 12.5 тэрбум ам.долларыг оюуны өмчийн хулгайчид халаасалдаг аж.

Дэлхий нийтийн сэтгэлийн шаналал болсон хүний наймааны нэг хэсэг болох биеэ үнэлэлтийн хууль бус бизнес жилд 186 тэрбум ам.доллар олдог юм байна. Харин хүний эд эрхтний наймаачид 75 тэрбум ам.долларын орлогтой ажилладаг аж. Олон төрлийн гэмт хэргийн гол шалтгаан болсон хүний наймаа, дамжуулах бизнес дангаараа 67 тэрбум долларт эргэлддэг юм.

Кокайн, героин, марихуан, метамфетамин зэрэг хар тамхи, мансууруулах бодисын бизнесийн жилийн орлого нь нийт 340 тэрбум долларт хүрчээ. Мансууруулах бодисны хууль бус наймаагаар Мексик, АНУ, Хятад зэрэг улс орон манлайлдаг аж.

Хуурамч бараа бүтээгдэхүүний хууль бус наймаа жилдээ 850 орчим тэрбум ам.доллар эргэлддэг байна. Үүнд техник хэрэгслийн сэлбэг, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, эм тариа, цахилгаан бараа, хоол хүнс, тоглоом, иргэний үнэмлэх, мөнгө, бугуйн цаг, зэр зэвсэг гээд бараг л бүх салбарын бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлддэг бүлэглэлүүд багтдаг. Эдгээрээс хамгийн их мөнгө олдог салбар нь хуурамч эм тарианы үйлдвэрлэл аж. Энэ салбарт жилд 200 тэрбум ам.доллар эргэлддэг. Харин хуурамч цахилгаан бараагаар жилд 169 ам.доллар олдог бол хуурамч хүүхдийн тоглоом үйлдвэрлэж, зарж борлуулагчид 35 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг юм байна.

Мэдээний линк: http://economy.time.mn/content/41452.shtml

index

Мэдээний линк: http://economy.time.mn/content/41452.shtml – See more at: http://economy.time.mn/content/41452.shtml#sthash.c9Lwt3R1.dpuf

 

havocscope.com сайт дэлхийн хар захын буюу хууль бус мөнгөний эргэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд цацдагаараа ихээхэн танил болжээ. Тус сайтад гарсан мэдээллээс харахад Монгол Улсад жилд 100 сая ам.доллар эргэлддэг аж.
Тэнд дурьдсанчлан АНУ бол хар захын мөнгөний эргэлтээрээ улс орнуудыг тэргүүлсэн байна. Тус улсад жилд 625.63 тэрбум ам.доллар хар зах дээр эргэлддэг аж. Энэ нь Америкийн Засгийн газар батлан хамгаалах салбартаа жил бүр төсвөөс хуваарилдаг хөрөнгөтэй эн дүйхүйц тоо юм. Хуурамч, чанаргүй бүтээгдэхүүнээ дэлхий дахинд нийлүүлж, ад үзэгддэг БНХАУ-ын тухайд 261 тэрбум доллар хууль бус аргаар эргэлддэг. Энэ үзүүлэлтээрээ Өмнөд Америкт тэргүүлэгч нь Мексик болжээ. Тус улсад жилд ойролцоогоор 130 тэрбум ам.доллар эргэлддэг гэнэ.

Испани улсад жилд 124 тэрбум ам.доллар хар зах дээр эргэлддэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Европтоо нэгдүгээрт. Харин мафийн түүхээр алдаршсан Итали улсад энэ тоо 111 тэрбум ам.доллар. Зэр зэвсгийн наймаагаар дэлхийд тэргүүлэгч Орос улсын тухайд бүх төрлийн хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, хээл хахууль нийлээд жилдээ 50 орчим тэрбум ам.долларыг эргэлтэд оруулдаг аж.

Азиас Япон улс тэргүүлж байна. Тус улс нь техник технологийн ололт, чанартай бараа бүтээгдэхүүн, авто машины үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд түүнийг дагалдан хар захын үйл ажиллагаа өргөжжээ. Havocscope.com-ийн мэдээлж буйгаар Их Наран улсад нэг жилд 110 орчим тэрбум ам.доллар хар зах дээр эргэлддэг юм байна. Манай улсын тухайд хар захын үзүүлэлтээрээ 93 орноос 77-д жагссан юм.

Олон улсад явуулсан судалгаанаас харж байхад оюуны өмчийн хулгай хар захын орлогоороо тэргүүлж байна. Зөвхөн номын тухайд л гэхэд жилд 600 сая ам.доллар эргэлдүүлдэг. Харин кино урлагийн салбарын хар зах дээр 2.5 тэрбум ам.доллар эргэлддэг байна. Тэгвэл дуу хөгжмийн салбарт 12.5 тэрбум ам.долларыг оюуны өмчийн хулгайчид халаасалдаг аж.

Дэлхий нийтийн сэтгэлийн шаналал болсон хүний наймааны нэг хэсэг болох биеэ үнэлэлтийн хууль бус бизнес жилд 186 тэрбум ам.доллар олдог юм байна. Харин хүний эд эрхтний наймаачид 75 тэрбум ам.долларын орлогтой ажилладаг аж. Олон төрлийн гэмт хэргийн гол шалтгаан болсон хүний наймаа, дамжуулах бизнес дангаараа 67 тэрбум долларт эргэлддэг юм.

Кокайн, героин, марихуан, метамфетамин зэрэг хар тамхи, мансууруулах бодисын бизнесийн жилийн орлого нь нийт 340 тэрбум долларт хүрчээ. Мансууруулах бодисны хууль бус наймаагаар Мексик, АНУ, Хятад зэрэг улс орон манлайлдаг аж.

Хуурамч бараа бүтээгдэхүүний хууль бус наймаа жилдээ 850 орчим тэрбум ам.доллар эргэлддэг байна. Үүнд техник хэрэгслийн сэлбэг, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, эм тариа, цахилгаан бараа, хоол хүнс, тоглоом, иргэний үнэмлэх, мөнгө, бугуйн цаг, зэр зэвсэг гээд бараг л бүх салбарын бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлддэг бүлэглэлүүд багтдаг. Эдгээрээс хамгийн их мөнгө олдог салбар нь хуурамч эм тарианы үйлдвэрлэл аж. Энэ салбарт жилд 200 тэрбум ам.доллар эргэлддэг. Харин хуурамч цахилгаан бараагаар жилд 169 ам.доллар олдог бол хуурамч хүүхдийн тоглоом үйлдвэрлэж, зарж борлуулагчид 35 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг юм байна. – See more at: http://economy.time.mn/content/41452.shtml#sthash.c9Lwt3R1.dpuf

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …