Хөвсгөл аймгийн морин уралдааны үеэр 14 хүүхэд мориноосоо унажээ

watermark.phpХөвсгөл аймгийн Морин спорт уяачдын холбоо аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр шинийн 8-ны морины уралдааныг зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд 14 хүүхэд мориноосоо унаж гэмтсэн байна.

Уг асуудалтай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, морин спорт уяачдын холбооны төлөөлөлтэй уулзаж ярилцахдаа “Хүүхдийн амь нас эрүүл мэндээс үнэтэй уламжлал, баяр наадам байж болохгүй, өвлийн уралдааныг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд шинийн 15-ны морин уралдааныг зохион байгуулахыг хориглож, 5-р сарын 1 хүртэл ямар нэгэн морины уралдаан зохион байгуулахгүй байх захирамж гаргаж байгаагаа” хэлжээ.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …