Монголчууд голчлон ийм майга байдаг. Үүнээ засахад уран гулгалт, гимнастик, туулай сэлэлтээр хичээллэх нь их тус болно. Мөн дараах дасгал нь нилээд үр дүнтэй дасгал тул хийгээд үзээрэй гэж зөвлөх байна.
1. Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдгөө нийлүүлэн 20 удаа дараалан суу.
2. Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом түргэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж
өлмийгөө гадагш нь хурдан хурдан эргүүл. (20 удаа)
З. Сөхрөн суугаад өлмийг гадагш хандуулан болж өгвөл өсгийгөө шаланд хүргэж суу. (20 удаа)
Энэ цогц дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Хамгийн гол нь ачааллыг аажим аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй.