Огцорсон ч ордонтойгоо

 Өнгөрсөн онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн чихийг хамгийн их халууцуулсан хүнээр ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн өрсөлдөгчгүй шахам тодорсон түүхтэй. Ерөнхий сайдын “хүргэн” нэрээр алдаршиж Тавантолгойг багагүй бужигнуулсан энэ залуу уг нь чамгүй боловсролтой нэгэн гэдэг. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд АН-ын мэдээлэл технологийн талыг хариуцан ажиллаж АН-ын удирдлагуудаас чамгүй үнэлгээ салгасан. Тэр ч үүднээс ялсан намын бялуунаас гайгүй сайн хүртэж ЗГХЭГ-ын дэд даргаар нэг л өдөр суга дэвшсэн билээ.

Харин том алба нь удалгүй түүнд балаг тарьж эхнэрийнх нь нэр дээр байдаг компани Тавантолгойд цахиур хагалсан биш бүх зүйл буруугаар эргэж Ерөнхийлөгч хүртэл Н.Алтанхуяг сайдад “Даварсан хүргэнийхээ учрыг ол” хэмээн үүрэгдсэнээр Г.Дэнзэн дарга нэг л өдөр ажлаа өгч байсан. Гэсэн ч Г.Дэнзэн хүү тийм ч амар Төрийн ордноос зайлуулагдах нэгэн биш байжээ.

Сүүлийн үед Төрийн ордны хонгилоор хоёрын зэрэг шар толгойтой эрхэм дагуулан их л ажил хэрэгч алхах болсон нь Английн Ерөнхий сайд асан ноён  Тони Блейрийн сангийн орчуулагчаар ажиллаж байгаатай нь холбоотой гэнэ. Г.Дэнзэн хүү ямартай ч ЗГХЭГ-ын дэд даргаас огцорсон ч ордонтойгоо л үлджээ.

эх сурвалж: өглөөний сонин

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …