Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна.
Ч.Гансүх нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5,147 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, 1,519 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар олж авч, хөрөнгөжсөн, онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, албан үүрэгтээ хайнга хандаж онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх хэрэгт АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, нийслэлийн Прокурорын газарт хянаж, шүүхэд шилжүүлсэн юм.