АНУ-ын реппер, дуучин Кэйни Уэстийн “Vogue” сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Сүүлийн үед хэвлэлээр танай гэр бүлийн талаар янз бүрийн л яриа гарах боллоо. Та Кимтэй хурим хийх сонирхолгүй байгаа талаар ярьсан байсан. Энэ үнэн үү?
-Ким бид хоёрыг тойрсон олон л яриа байдаг. Бид залуу хүмүүс. Тиймээс бүхнийг хамтдаа бүтээхийн тулд их зүйлийг зорьж байгаа. Биднийг зарим хэвлэлийнхэн яагаад ингэж янз бүрээр бичээд байдгийг сайн ойлгохгүй л байна. Тэдэнд бидний амьдралаас олж хэрэглэх зүйл байдаг бололтой. Одоо ч тэгээд энэ бүхэн сонирхол татахаа байлаа. Уйтгартай хуучин номын тавиур шиг л санагдаж байна. Бид одоохондоо хурим хийх талаар бодолгүй яваа гэсэн болохоос огт хийхгүй гэж хэлээгүй.
-Бидний дундаас төрсөн аз жаргал. Охиныг минь ямар ирээдүй хүлээж байгааг бурхан л мэдэж байгаа. Би аав болсон. Одоо эцэг шиг байхын тулд хичээх л үлдлээ. Хүүхдийнхээ төлөө санаа зовж, ирээдүйг нь бодож, төлөвлөсөн зүйл байлгүй л яахав. Хүүхдийг эрүүл өсгөх хамгийн чухал гэдгийг хоёр талын гэр бүлийнхэн анхааруулсаар байгаа.
-Та охиноо Харвардын их сургуульд сургаж, АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болгоно гэж байсан?
-Яагаад болохгүй гэж. Ээж нь реалити шоуны од, аав нь хар арьстай реппер гэхээрээ хүүхэд нь гэгээн цагаан зүйл мөрөөдөж болохгүй гэж үү. Яг үнэндээ би багаасаа боловсролтой гайхалтай хүн болохыг хүсдэг байсан. Даанч аав минь хар тамхичин, ээж эгч хоёр минь адгийн новш байсан учир би мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Харин миний амьдралын үргэлжлэл охиноо боловсролтой нэгэн болгох боломж надад байгаа нь хамгийн чухал.
–Охиноо боловсрол мэдлэгтэй болсоныхоо дараа Их Британы хунтайж Жоржтой гэрлүүлэх ажилдаа орох уу. Та энэ тухай ярьж байсныг сонсч байсан юм байна?
-Ээ бурхан минь. Би тэр үед согтуу бас сэтгэл минь их хөдөлсөн байсан. Сэтгүүлч маш олон зүйлийг асуугаад л би хариулаад л. Маргааш өглөө нь боссон чинь ийм яриа гарчихсан байна. Жоохон онцгүй юм болсон.
-Яагаад болохгүй гэж. Уг нь хоёулаа л олны анхаарлын төвд мэндэлсэн шүү дээ. Нори ээжийгээ дуурайвал ер бусын үзэсгэлэнтэй болох нь тодорхой. За энэ асуудлаа цэглье. Кимийн гэр бүлийхэнтэй эв түнжин тааруу байгаа гэж дуулсан юм байна?
-Гэр бүлийн л асуудал. Ямар ч гэр бүлд иймэрхүү жижиг асуудал тулгардаг байх. Заримдаа ганц хоёр зүйл дээр санал зөрөлдөж, хэл ам зөрөлдсөн зүйл байдаг л даа. Гэхдээ эцсийн дүнд гэр бүлийг би л хариуцна шүү дээ. Бидний өмнөөс хэтэрхий их зүйлд хутгалдаад байдагт нь хааяа би уцаарладаг нь үнэн. Гэхдээ манай хоёр гэр бүлийн харилцаанд нөлөөлөхүйц том асуудал биш.
-Таныг “South Park” хүүхэлдэйн шинэхэн цуврал дээр ижил хүйстэн мэтээр хошигносон байсан. Та үүнийг үзсэн л биз дээ?
-Үзсэн. Би зохиолчтой нь уулзахыг хүсч байгаагаа илэрхийлмээр байна. Намайг ямар нүдээр харж, ижил хүйстэн гэж төсөөлж чадсаныг гайхаж балмагдсан шүү. Тэгэхдээ маш хөгжилтэй эргүү амьтан нь л тэр зохиолч гэдэг нөхрийн чихэнд нэг муу мэдээ дуулгасан байх. Ким тэр ангийг үзсэнээ “Ээ, бурхан минь. Энэ одоо юу вэ. Үнэхээр ийм зүйл болж байна гэж үү” гэж дуу алдсан. Харин дараа нь найзууд минь намайг дооглож, тохуурхаж эхэлсэн.
-Та Кимийг араар нь тавьсан гэсэн мэдээлэлд няцаалт өгсөн байсан. Лэйла Гобадигийн талаар?
-Түүнийг ямар зорилгоор энэ бүх худал зүйлийг ярьсан нь ойлгомжтой. Бусдыг муулж нэрд гардаг тохиолдол ховор. Гэхдээ намайг муулж лав биш. Би лав тэр тоглоомын нэг хэсэг биш. Намайг оролдохгүй байсан нь дээр. Миний төлөөлөгч ч энэ талаар өмнө нь анхааруулсан.
–Ким бол гайхалтай эмэгтэй, түүнийг гомдоох эр хүн байхгүй мэтээр ярьдаг хүн цөөнгүй бий?
-Тэд бол Кимийн шүтэн бишрэгч. Харин би хүүхдийнх нь эцэг. Бидэнд ямар нэг зүйл сургаж, зааварлах, зөвлөгөө өгөх хүмүүс байлгүй яахав. Гэхдээ тэр эр согтуу байсан. Түүний хэлж ярихыг би эхлээд сонсож байсан л даа. Гэтэл тэр сүүлдээ яг л миний эцэг шиг “солиорч” эхэлсэн. Ингээд би ганц хоёр ширүүн үг хэлсэн юм. Ийм л зүйл болсон. Түүнээс биш би түүнд гар хүрээгүй. Надад тэгэх ч сонирхол байгаагүй. Тухайн үед цагдаад өгчихмөөр байсан ч гэр бүлээ хэрүүлээс хол байлгахыг хүссэн юм.
–Кимээс хэсэг хугацаанд хол амьдрах хүсэлтэй байгаа талаар ярьж байсан?
-Тухайн үед надад үнэхээр хэцүү байсан. Бүгд л миний буруу юм шиг санагдаж байв. Урьдын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, би нэг л буруу зүйл хийчихсэн юм шиг. Тэгээд хэсэг хугацаанд өөрийгөө сонсохын тулд ганцаараа баймаар байсан юм. Сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөхүүд надад маш их тусалсан. Эцэг хүн болно гэдэг үнэхээр хариуцлагатай ажил юмаа. Би ч охинтой болсныхоо дараа бусдын зовлон, жаргалыг мэдрэх шиг л болсон. Аз жаргал, зовлон зүдгүүртэй тэмцэн ирж байгаа тэр мэдрэмж. Том хариуцлага, уран бүтээлийн шинэ давалгаа. Эцэг хүний ертөнцийг үзэх үзэл нь хүртэл өөрчлөгддөг юм билээ. Гэр бүлд шинэ хүн иймэрхүү л уур амьсгал дагуулж байна даа. Ким бид хоёр дахин хүүхэдтэй болох талаар саяхан ярилцсан шүү. Бас л сонин мэдрэмж. Ер нь хүний хамгийн нандин гэсэн зүйл үр хүүхдээс л эхэлдэг юм шиг мэдрэмж сүүлийн үед төрөөд байгаа.
-Та энэ их сэтгэлийн дарамтын дараа охиндоо зориулж дуу зохиосон юм уу?
-Гэртээ байхад охин минь уйлж байхыг би сонссон. Би очихыг хүсч байсан ч яаж аргадахаа сайн ойлгохгүй байсан. Тэгээд л ингэж, ганцаардсан үед нь дуулж өгөх дуу бүтээх сайхан санаа төрсөн.
-Таныг охиндоо байнга анхаарал тавьдаг учир Ким гомдох тохиолдол гардаг уу?
-Тиймээ гардаг. Охинтойгоо ижилсэх чинь ихдэж байна. Чи надад дуу зориулаагүй байж гээд л. Хамгийн гол нь би тэр хоёрт маш их хайртай.
-Та хоёрыг ирэх тавдугаар сард хуримаа хийхээр төлөвлөсөн гэсэн. Тэр үед Ким жирэмсэн байхаар төлөвлөсөн гэсэн?
-Миний амьдралын хамгийн сайхан мөч 2013 оны зургадугаар сарын 15. Тэр өдөр Нью Йоркт байрлах эмэгтэйчүүдийн эмнэлэгт Ким төрж, охины минь дуу хадахад би өөрийн эрхгүй нулимсаа барьж дийлээгүй. Тэнд байсан найзууд минь “Ээ бурхан минь Кейни анд минь чи аав болчихлоо” шүү дээ гэхэд хэлэх сайхан үг олдоогүй, зүгээр л нулимс минь урсч байсан. Би тэр өдөр эхнэр охин хоёртойгоо хамт байхад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байсан. Тэр өдрөөс эхэлж л охин, Ким хоёрын өмнө ямар хариуцлага хүлээх хэрэгтэй вэ гэдгийг маш удаан бодсон. Тэгээд л охиноо дөрвөн сартай байхад нь би Кимд гэрлэх санал тавьсан хэрэг. Үүрд хамт байх гэж тэр шүү дээ. Бид хоёр гэрлэлтээ мөнхийн сайхан байлгахын тулд хүүхэд хэрэгтэй байж магадгүй.
-Байнга олны анхааралд байхаар танд дарамттай байдаг уу?
-Мэдээж хэрэг. Маш ядаргаатай. Намайг болон Кимийг өдөржин дагалаа гэхэд тэдэнд ямар ашигтай байдаг байна. Ойлгоход их хэцүү юм.
эх сурвалж: mglradio.com Б.Дэлгэрцэцэг