“Эрдэнэс Тавантолгой” ХХК олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх талаар байгуулагдсан цагаасаа хойш яригдаж байгаа. Гэвч зах зээлийн нөхцөл байдал сайнгүй, “Эрдэнэс ТТ” компанийн өөрийн үйл ажиллагааны төвшин, засаглал ч сайнгүй байгаагаас хойшлогдсоор ирсэн. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь IPO-г 2016 онд г аргах болсон талаар мэдээлсэн байна.
Ингэхдээ Улаанбаатар, Хонконг, Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг гаргахаар төлөвлөж байгаа аж. Ирэх 2016 он гэхэд бүтээгдэхүүний гарц 35 сая тонн болж нэмэгдэж, дэд бүтэц буюу 267 км төмөр зам ашиглалтад орсон байх нь. Мөн зах зээлийн нөхцөл байдал ч харьцангуй сайжирна гэсэн хүлээлт байгаа юм байна.
Д.Үүлэн