Уран гулгагч Ким Ён А зодог тайллаа

 20140224070006953 Олимпийн аварга уран гулгагч  Ким Ён А Сочигийн Олимпоос Мөнгөн медаль хүртсэнээр мэргэжлийн тамирчны хувьд зодог тайллаа.

   Тэрээр Олимпийн түүхэнд 2 удаа Алтан медаль авсан Германы алдарт уран гулгагч Катрина Биттийн амжилтыг эвдэлж чадалгүйгээр зодог тайлж байгаа бөгөөд одоог хүртэл ОХУ-ын уран гулгагч А.Сотникова Алтан медаль авах ёстой биш гэсэн маргаан үргэлжилсээр байна.

   Шүтэн бишрэгч олонтой   Ким Ён А нь өмнөх удаа Канадын  Ванкувер хотод  болсон Олимпод  оролцохдоо бусдыгаа бодвол хэцүү , хүнд техник орсон дасгалуудыг цөөхөн удаа гүйцэтгэн Алтан медаль авч байсан хэмээн шүүмжлүүлж байсан бол энэ удаагийн Олимпод мөн л ийм байдлаар оролцож Мөнгөн медаль аваад байна. Гэвч Солонгос улсын иргэд болон дэлхийн бусад орны бишрэн шүтэгчид үүнтэй огтхон ч эвлэрэхгүй  байж шүүгчдийг ОХУ-ын тамирчны талд ажилласан хэмээн буруутгасаар байгаа  ажээ.

   Олимпийн аварга уран гулгагч  Ким Ён А цаашдаа мөсөн дээрх төрөл бүрийн гала тоглолтуудад оролцохоор төлөвлөжээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …