Эмэгтэйчүүдийн баярт зориулан “Цэцэгс” үзэсгэлэнг нээнэ

imagesОлон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Blue moon” арт галерейгаас санаачлан энэ сарын 24-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд “Цэцэгс” үзэсгэлэн зохион байгуулахаар болсон байна.  Үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ мэндчилгээ дэвшүүлэх нь.

Тус үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 24-нд буюу өнөөдөр 17.00 цагт болно. Уг үзэсгэлэнгээс уран бүтээлч бүрийн өөрсдийн онцлог, өнгө, аястай усан будаг, тосон будаг, хулдаасан бар, баримал, батик, пастель, бэх, хуурай зүү, гуашь, эсгий, арьс зэрэг техникээр бүтээгдсэн 40 гаруй уран бүтээлчдийн 70 орчим цэцэгсийг нэг дор харах боломжтой аж.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …