Дуучин А.Түмэн-Өлзийд “Хөх Монгол” принтинг компаний захирал дотно харилцаатай болох санал тавьж улмаар зөвшөөрөөгүй тул ажил төрөлд нь саад уруулахыг оролдсон тухай цахим хэвлэлүүдээр шуугиж байгаа билээ. Харин санал тавьсан гэх захирал залуу нь “Би тийм дуучин таних ч үгүй. Нэр төрд халдсан гэж шүүхэд өгнө” гэсэн мэдээлэл цацагдаад байгаа.
Тэгвэл энэ бүхэн үнэн бодитой бөгөөд захирлын ирүүлсэн мессеж хүртэл байгаа тухай дуучин бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр “Тэр хүний бүх мессеж надад баримттайгаа байна. Намайг тийм дуучин танихгүй шүүхэд өгнө гэж ярилцлага өгсөн байна. Урлагын эмэгтэй хүнийг яаж ч доромжилж харьцаж болно гэсэн бодолтой иймэрхүү хүмүүст сургамж болох биз.
Би л энэ бүхнийг дэлгэж байгаа болохоос өөр олон эмэгтэй уран бүтээлчдэд ийм байтугай зүйл тохиолддог. Надад тэр хүн зүгээр ийм санал тавьсан бол би ингэж олон нийтэд цацахгүй өнгөрөөх байсан. Тэр хүн намайг өөртэй нь энгийн хүмүүсээс өөр харилцаатай байгаагүйн төлөө надад хорсож миний бүхэл бүтэн Монгол орон даяар тоглох аялан тоглолтын минь ажлыг санаатайгаар үгүй хийх гэж оролдсон. Намайг хүмүүс буруутгаж болно, Гагцхүү эмэгтэй хүнтэй ийм байдлаар харилцдаг хүн бага байгаасай гэсэн дээр би дэлгэсэн. Өөрийгөө биш бусад бүх бүсгүйчүүдийн төлөө юм шүү. Харин тэр хүний эхнэрээс би албан ёсоор уучлалт гуйж байна. Адилхан эмэгтэй хүнд ийм мэдээ сонсох эвгүй байгаа байх аа… цааш нь