Тэйлор Свифт: Би бол бурхан

Кантри дуучин Тэйлор Свифтийн “Glamour” сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Греммийн 10 удаагийн шагнал хүртсэн цор ганц кантри дуучин юм.

-Олон найзтай байхын хамгийн чухал нь юу юм бол?

-Яг одоо бол миний амьдралын чухал хүмүүсийн нэг бол найз охид маань. Би бүх зүйлээ найз  охиддоо ярьдаг. Энэ нь ч найз охидыг улам ойр дотно болгодог гэж боддог. Дотны найзуудын хоёр нь миний хамтрагч. Эмма Стөүн, Селена Гомез хоёр. Би Эмматай 17 настай байхдаа, Селенатай 18-тайдаа танилцаж байсан. Тэд үнэхээр сэргэлэн, гайхалтай амжилттай яваа охид. Бид их дотно байдаг шүү.

-Багахан хугацаанд амжилтын замаа эхлүүлсэн кантри дуучин та ганц бие байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг тухайгаа “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсныг санаж байна?

-Тиймээ. Би уран бүтээлийнхээ ачаар олон телевиз, сэтгүүлд ярилцлага өгч байлаа. Хамгийн сонирхолтой нь юу гээч бүгд л нэгэн хэвийн асуулт асуудаг байсан. Би өглөө сэрээд за өнөөдөр найз залуу олох хэрэгтэй шүү гэж хэзээ ч бодож байгаагүй. Би бүхнийг дуугаараа илэрхийлдэг. Уйтгар гуниг, баяр баясал, сэтгэлийн шаналал өвдөлтөө бүгдийг нь дуугаараа илэрхийлдэг. Тиймээс надад найз залуу болон нэг баян эрийн хүүхэлдэй болох сонирхол алга.

-Та “Twilight” киноны од Тайлер Лаутнер болон Жое Жонас нартай болзож байсан. Удалгүй Их Британий “One Direction хамтлагийн Харри Стайлтай болзож олон нийтийн газраар үргэлж л хамт явдаг байсан. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Кеннидигийн хүү гээд л. Та яагаад өсвөрийн шүтээн болсон хөвгүүдийг ээлж дарааллаар нь сольж, охидын сэтгэлд хар толбо үлдээх шиг харагддаг?

-Тэд надтай уулзах санал тавьдаг. Яагаад болохгүй гэж би чинь залуухан бүсгүй шүү дээ. Олон жилийн дараа 30-40 жилийн дараа ч юм уу тэдэнтэй хамт байсан үеэ бодоод инээхийг хүсч байна. Хамгийн гол нь би сахил хүртээгүй.

 -Таны бага насны тухай хэн нэгнээс сонсож байснаа санах юм. АНУ-ын Пенсилван мужийн Виомисин гэдэг газар Скот Сфивт гэгч чулуу бутлагчийн охин болж мэндэлсэн гэдгийг сонсоод гайхах шиг болсон. Ер таныг үзэгч олон нэгэн сэхээтэн айлын охин уу аль эсвэл нэг баян айлын охин л гэж боддог байсан. Харин бодит амьдрал тайз та хоёр хэтэрхий хол байж?  

Тиймээ манай аав чулуу бутлагч. Би өнгөрсөн амьдралаа мартахыг хүсдэггүй. Миний өнгөрсөн амьдрал бол хэзээ ч давтагдахгүй.

-Дууныхаа шүлгийг өөрөө зохиодог шүү дээ. Энэ чадвараа хэрхэн нээв?

-Би дөрөвдүгээр ангид байхдаа “Миний ханын шүүгээн дэх мангас” нэртэй гурван хуудас шүлгээрээ АНУ-ын залуу найрагчдын шүлгийн тэмцээнд түрүүлж байсан юм. Харин 10 настайгаасаа дууны шүлэг бичиж эхэлсэн. Манай гэрээс холгүйхэн нийтийн  караоке байдаг байсан. Хүн бүхэн дуулаад л, маш их жаргалтай байдаг байсан. Хааяа ээжтэйгээ очиж дууллаад, заримдаа хүмүүст зориулан дуулна. Харин 11 настайдаа ганц хоёр наадамд өөрийн бичсэн дуугаа дуулж сонирхуулж, өөрийнхөө чадварыг бага багаар нээдэг байсан.

-Мэдээж хэрэг нэг жижигхэн тосгоны театр болон караокед дууллаа гээд дэлхийн хэмжээний од болохгүй нь тодорхой?

-Тиймээ. Энэ бол үнэн. Миний дуулж байхыг “Hi Records”-ын захирал хатагтай Крэмэр харсаныхаа дараа өрөөндөө дуудаад “Чамд каунтри хөгжмийн дуу дуулах нь илүү зохино. Долоо хоногийн дараа Нью Йоркт хүрээд ир” гэсэн. Харамсалтай нь мөрөөдөл минь тэр үед биелээгүй. Хатагтай Крэмэрт өөрийн бичсэн дуугаа дуулж сонирхуулахад “Тайлор харамсалтай байна. Хоёр жилийн дараа дахин ирээрэй” гэсэн. Нулимс минь урсаад л би юун дээр алдсанаа одоо хүртэл ойлгохгүй байгаа. Нэг бол хэтэрхий их хичээхээр амжилтад хүрдэггүй байх.

Цааш нь юу болсон вэ?

-Би “Hi Records”-оос гарсаны дараа гитар тоглож сурсан. Гитар минь миний давуу тал болсоор л байна. Хоолойныхоо цар хүрээг дээшлүүлэхийн тулд би үргэлж бэлтгэл сургуулилт хийж, алдартай дуучид болох Шайна Твэйн, Ли Энь Раймс, Тина Тернэр, бас эмээгээсээ үлгэр дуурайлал авсан. Хааяа надад муухай ханддаг байсан сургуулийн хүүхдүүдэд зориулж дуу зохиодог байлаа. Ерөнхийдөө дуугаараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бусдаас арай л өөр болохоо мэдэрсэн. Олон ч найзууд минь “Чамаас энэ бүх үг яагаад гараад байдгийг ойлгохгүй юм” гээд л гайхдаг байсан. Би 12 нас хүрсэнийхээ дараа Нашвиле хот руу өөрийнхөө зохиосон 10 гаруй дуугаа өвөртлөн дуу бичлэгийн студиудын хаалгыг татах болсон. Харамсалтай нь бүгд л “үгүй, үгүй”. “Арай л түүхий байна” гэх болгонд л миний урам зориг нэмэгдэж байсан. Сонирхолтой шүү. Хоёр жилийн турш миний хувийн сан минь арвижсаар нэг үгээр хэлэхэд тасралтгүй долоо хоног тоглолт хийх хэмжээний тийм их дуу. 14 нас хүрсэний дараа манай гэр бүл Нашвиле рүү нүүсэн. Манайхыг нүүж ирсэний маргааш дараа Нашвиле мужид хайрын дуу, шүлгийн уралдаан зохиогдсон. Би тэр үед “Борооноос нуугдах шувуухай” гэх дууг гитартай дуулж, тэргүүн байрын шагнал хүртсэн. Энэ бол миний анхны шагнал. Харин миний амьдрал Скот Боршет гэгч эрхэм гарч ирсэнээр өнөөдрийн Тэйлор Свифт гэгч бий болсон. Тэр тэмцээн өндөрлөсний дараа миний зохиосон дуу, шүлэг таалагдаж байгаагаа илэрхийлж, өөрийнхөө студид ирж шалгаруулалтад орохыг хүссэн. Юу гээч тэгэхдээ би олон удаа “үгүй” гэсэн хариултын дараа “тийм” гэж сонсоод тэнэг хүн шиг л болсон.

-Одоо бодох нээ юун дээр алдсан бол?

-Өөртөө дэндүү их бардсан. Өөрийгөө цор ганц гэж бодож байсан чинь надтай адилхан хэдэн зуун сая хүн энэ дэлхийд амьдарч байсан юм байна лээ. Харин тэднээс юугаараа ялгарах нь чухал.

-Таны дууны үг бүр чихэнд сонсголонтой сонсогдох юмаа?

-Би дууны үг бичихдээ зүгээр л  өөрийнхөө тухай бичдэг. Тиймдээ ч миний цомгийг сонсож байгаа хүнд миний өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа мэт санагдах болно. Ер нь миний дуу хэр их хувийн чанартай байна, төдий чинээ хүмүүст сайн хүрнэ гэж бодож байна.

-Тайз нь дээр гарахдаа өөртөө байнга хэлдэг үг?

-Би бол бурхан. Чиний магтаалыг сонсохоор ирсэн итгэгч түмнийхээ урмыг бүү хугалаарай.

-Нэг хэсэг таныг Дэвид Бэкхемтэй хамт нэг кинонд тоглох талаар яригдаад өнгөрсөн?

-Тагнуулчдын тухай өгүүлдэг адал явдалт “Нууц алба” кинонд бид хоёрыг тоглох санал тавьсан. Хоёр жилийн өмнө. Зарим нэг мэргэжилтэн энэ киног супер туршуул Бондын тухай өгүүлдэг бүтээлтэй энэ тэнцүү бүтээл болно гэж байсан. Харин би хариуд нь би тоглолоо гээд энэ кино заавал амжилтад хүрнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Нэг киноны тухай хэтэрхий их сонсож, сүүлдээ айдас хүрсэн. Тэгээд л больсон.  Гайхалтай уран бүтээл гэдгийг нь мэдэж байсан ч надад дарамттай санагдсан.

-Тантай зэрэгцээд л шоу бизнесийн ертөнцөд хамт орж ирсэн өсвөрийн одууд яагаад ийм сонин болчихвоо?

-Мэдэхгүй байна. Өөрсдийнхөн ухамсараас шалтгаалж байгаа байх. Мэдээж тэд бүгд л нэг студид харьяалагддаг. Студи нь тэгэж гаж аашлахыг шаардаад байна уу, нэг бол өөрсдөдөө хэтэрхий их бардаад байна уу гэдэг нь бас ойлгомжгүй л дээ.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …