Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хар тугалга, цайрын баяжуулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Тодруулбал, жилдээ 300 мянган тонн цайр, хар тугалгын баяжмал гаргах хүчин чадалтай тус үйлдвэрийг гуравдугаар сарын 10-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үйлдвэрийг Дулаан хар уулын ордыг түшиглэн байгуулсан бөгөөд далд уурхай болон баяжуулах үйлдвэртэй байх юм байна. Үйлдвэр ашиглалтад орсноор дээрх хэмжээгээр түүхий эдийг баяжуулахаас гадна 600 хүний ажлын байрыг бий болгох талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ.
Д.Үүлэн