Дэлхийн алдарт дуучин Нана Монголд ирлээ. Тэрбээр өнөөдөр өглөө 07.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан юм. Тэрбээр Монголд анх удаа Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар ирж багйаа бөгөөд ирэх сарын 1-нд “Remember the Time” тоглолтоо роо монголчуудтай уулзах юм.
Тэрбээр өнөөдөр 11:30 минутаас “Bluesky tower”-ын гуравдугаар давхарт хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байгаа юм. Түүний Монголд хийх гэж буй тоглолт нь Монгол-Австрийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Эко клуб”-ийн “Мазаалайтай алхаж байна…” төслийн хүрээнд хийж буй анхны ажил бөгөөд Нана тоглолтын орлогоноосоо тодорхой хувийг мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хандивлах юм.
Ирэх сарын 1-нд 19.00 цагаас UB паласын концертын их танхимд болох тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 60-120 мянган төгрөгний үнэтэй бөгөөд одоогоор зөвхөн “UB Palace” болон “Бишрэлт” их дэлгүүрийн билетийн касс, мөн 1199 үнэгүй хүргэлтээр захиалж авах боломжтой юм байна.