Монгол хүн бүрийн үзэх хамгийн дуртай нэвтрүүлэг болсон “Монгол тулгатны 100 эрхэм” эх орондоо ихийг хийж бүтээсэн олон сайхан хүмүүсийг нэвтрүүлэгтээ урин оролцууулдаг билээ. Манлайлагч, Монголоо гэх зүрх сэтгэлтэй, амжилт бүтээлээрээ тэргүүлж явсан олон сайхан хүмүүс өмнөх дугааруудад оролцсон. Тэгвэл тус нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой нэгэн дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Учир нь уг нэвтрүүлгийн хөтлөгч эрхэм найрагч Б.Лхагвасүрэн гуай тус нэвтрүүлгийн зочиноор орно. Харин найрагчийг оронд хөтлөгчийн ажлыг УИХ-ын гишүүн Х.Баттулга хийж, П.Анужинтай хоршихоор болжээ.
эх сурвалж: фактньюс.мн