Гадуур хувцаслалтаараа хэрхэн туранхай харагдах вэ?

Урин дулаан цаг айсуй. Охид бүсгүйчүүд маань одоо мэдээж өвлийн паавгар зузаан хувцасаа нимгэлэж эхэлж байгаа байх. Тиймээс та бүхэндээ хавар намрын гадуур хувцасаа хэрхэн зохицуулж өмсөн гоолиг сайхан харагдах зөвлөгөөг хүргэж байна.

Хаврын салхи хавирга нэвт гэдэг болохоор хамаагүй хувцасаа нимгэлэж болохгүй шүү!

1. Хүрэмнийхээ дотуур бүсэлхий хэсгээрээ цамц, ороолт, даавуу уя. Энэ нь таны гуяыг гоолиг харагдуулах болно. Гэхдээ таны хөлийг даган доош унжих хэрэгтэй шүү яг л зурган дээр байгаа шиг.

00395542 (1)

2. Та хөлөө туранхай харагдуулмаар байна уу? Тэгвэл найз залуугийнх шигээ өөрт тань бага зэргийн томддог, хэлхгэр цамц өмс. Хөлийг тань гайхалтай туранхай харагдуулах болно.

00395552

3. Том мөртэй ерөнхийдөө гурвалжин хэлбэрийн хүрэм өмс. эсвэл том ороолт алчуур зэргээр мөр хэсгээ өргөн том болго. Харин доогуураа бариу өмд, иртүз, болон бага зэргийн өсгийтэй гутал өмсөөрэй. Энэ нь таныг өндөр харагдуулаад зогсохгүй биеийн галбирбг тань зөв харагдуулах болно.

00395562

4. Урт том базлыг бэлхүүс хүртлээ татаж өмс. Таны бэлхүүс гайхалтай туранхай харагдана. Яг л элсэн цаг шиг галбиртай харагдана шүү дээ.

00395572

Ugluu-logo171

 

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …