Туркт Чингис хааны тухай ном хэвлэгдлээ

20140305-nom_500x500Бүгд Найрамдах Түрк улсын Кайсери хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул, ноён Хасан Хаскараманы санаачлагаар зохиолч Рыфат Сэртоглугийн бичсэн “Чингис хааны Монгол” ном түрк хэл дээр хэвлэгдэн гарлаа.

Уг номыг дунд сургуулийн хүүхдүүдэд зориулж товч, энгийн хэллэгээр бичсэн бөгөөд Чингис хааны бага болон залуу насны амьдрал, тархай бутархай олон аймгийг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулан хаан ширээнд суусан түүх, түүний байлдан дагуулалт, цэргийн зохион байгуулалт, хүчин чадлын тухай өгүүлжээ. Мөн өнөөгийн Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын хөгжлийн талаар товч мэдээллүүдийг багтаасан байна.

Номонд Чингис хаан, түүний цэрэг дайчид, зэр зэвсэг, агт морьд болон Монголын ахуй, соёл, байгалийг харуулсан 50 орчим зураасан зураг оруулсан нь уншигчдын сонирхлыг татахуйц болжээ. Монгол, Түркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан гаргасан энэ ном Түркийн хүүхэд багачууд, сурагчдад Монголын түүх, соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг сурталчлан таниулах зорилготой юм. Уг номыг эхний ээлжинд 2000 ширхэг хэвлүүлэн дунд сургуулиудад үнэгүй тарааж эхлэв. Номыг Өргөмжит консул Хасан Хаскараман ивээн тэтгэж хэвлүүлжээ.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …