Паркийн тоглоомоос болгоомжил!!!

a3d69ce4fd8dcd55original_500x500“Final Destination” буюу “Эцсийн зогсоол” цуврал аймшгийн кино үзээгүй залуус тун цөөхөн биз. Тэгвэл өнгөрөгч өдөр Үндэсний Соёл амралтын хүрээлэн бидний хэлдгээр Хүүхдийн паркт яг энэ кинотой адил аймшигт хэрэг гарах дөхлөө.

 Тодруулбал, хүүхдийн паркийн “Сансрын хөлөг” гэх тоглоомын гинж тасарч, дотор нь сууж тоглож байсан хүүхдүүдийн амь насанд аюул учрах шахсан байна. Уг нь энэ төрлийн аюул учруулж болох тоглоомд аваар, гэмтэл осол гарах үед зогсоох автомат тоноглол байдаг. Гэтэл манай паркт ийм зүйл байхгүйгээс болоод гинж нь тасарсан “сансрын хөлөг”-ийг савлаж дуустал, савласан эрч нь сулартал хүлээж зогсохоос өөр арга байсангүй. Авхаалжтай гурав, дөрвөн залуу зүүгдэж байж л тогтоож хүүхдүүдийг гаргаж чадлаа шүү дээ. Харин хүүхдүүдээ эвдэрсэн тоглоомоос гаргаж авсан эцэг, эхчүүд “дахиж хэзээ ч тоглуулахгүй” гэцгээж байсныг иргэд facebook хуудаснаа тэмдэглэжээ.

ҮСАХ тун удахгүй “Галзуу хулгана” хэмээх тоглоомоо ашиглалтанд оруулна хэмээн сурталчилж байгаа. Тэгвэл энэ тоглоомд хэн баталгаа өгөх вэ. Эсвэл бас хэн нэгэн эр зоригтонд найдаж, үр хүүхдээ аюул руу хөтлөн оруулах уу. “Галзуу хулгана” бол хэн дуртай нь гүйж очоод зогсоочихдог тоглоом биш л байлтай. Мөн маш хурдтайгаар агаар дээр хэд хэдэн тойрогт эргэлт хийдэг. Хэрвээ осол гэмтэл гарвал хүний махан бие лав зогсоож дийлэхгүй байх аа. Ер нь баталгаа өгтөл паркийн тоглоом дээр тоглож болохгүй гээд хэлчихвэл буруутахгүй биз.

А.Тамир

Ugluu logo

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …