Гэмт хэргийн шинжтэй 90 үйлдлийг шалгалаа

indexГэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд буурсангүй.  Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, дуудлагуудын мэдээллийг хоёр хоногоор  тогтмол нэгтгэн мэдээлэх болсон бөгөөд эдгээрээс харахад зарим төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа ажээ. 2014 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1558 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 90 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 64 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 4, хулгайлах 29, дээрэмдэх 1, булаах 4, танхайрах 16, залилан 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 2, зам тээврийн хэрэг 19, осол 12 гарч 23 хүн гэмтсэн байна.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …