2014 оны 3-р сарын 12-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.7 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 12-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 6.4 хувь, үхрийн ястай мах 8.7 хувь, үхрийн цул мах 3.9 хувь, адууны мах 1.2 хувь, ямааны мах 3.9 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 5.0 хувь, үхрийн ястай мах 1.9 хувь, үхрийн цул мах 1.2 хувь, адууны мах 0.3 хувь, ямааны мах 3.9 хувиар өссөн байна.
2014 оны 3-р сарын 12-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7105 төгрөг, үхрийн /ястай/ мах 8450 төгрөг, үхрийн цул мах 9990 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5775 төгрөгийн үнэтэй байв
Гурилын үнэ: 2014 оны 3-р сарын 12-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.2 хувь, дээд зэргийн савласан гурил 0.9 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхоос дээд зэргийн савласан гурил 0.9 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ 0.8 хувиар буурч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 12-ны байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 12-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад манжин 0.3 хувь, байцаа 2.0 хувь, сонгино 2.3 хувь, лууван 4.2 хувь, төмс 6.0 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 1.6 хувиар өсч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 12-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.7 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.3 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тос, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Өндөгний үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.