УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д айлчлал хийж байгаа билээ. Мэдээж албан ёсны айлчлал учраас мань хүн дагалдагсадынхаа хамтаар урьсан талын зохин байгуулж буй арга хэмээнд оролцоод их л завгүй яваа биз. Гэхдээ бяцхан цаг гаргаж, Солонгост эмчилгээ хийлгэж буй экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан гэнэ.
Тэд чухам юун талаар ярилцсаныг нууцалж байгаа ч “монгол хүний уужуу сэтгэлээр өвдөж, зовсон нэгнээ эргэж тойрсон юм” гэдэг хариулт өгөх байлгүй хэмээн өмнөөс нь таамаг дэвшүүлэгсэд олон байгаа юм. Үнэхээр ч экс Ерөнхийлөгч, спикер хоёр зүгээр ч нэг уулзаагүй л байлгүй.