Америкын хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг, ток шоуны хатан хаан Опра Уинфрийгийн нэрэмжит театр бий болжээ.
Тодруулбал, АНУ дахь “Африк, Америкийн үндэсний түүх соёлын музей” дахь 350 суудалтай музейн театрыг Офра Уинфригийн нэрэмжит болгосон байна. Учир нь тэрээр тус музейд 12 сая ам.доллар хандивлах болсон юм. Мөн тус музейд одоогоос зургаан жилийн өмнө нэг сая ам.доллар хандивлаж байсан гэнэ.
Опра музейд мөнгө хандивлах болсон тухайдаа “Би Африк, Америкийн түүхээр үнэхээр бахархдаг. Тиймээс түүхээрээ бахархах үзлийг бусдад ч гэсэн тараахыг хүсч байна. Бид түүх соёлоо хайрлан хамгаалах ёстой” гэсэн байна.
Т.Анир ugluu.mn