Хайртай залуудаа хаягдаад сэтгэлийн шаналалд автсан нэгэн хятад бүсгүй амиа хорлож байгаа зургаа интернэт дэх хуудсандаа байршуулсан нь шуугиан тариад байна. Энэ явдал Хятадын Шанхай хотод болсон бөгөөд залуухан бүсгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх өдөр дотуур хувцастайгаа авахуулсан зурган дороо “Би хэнд ч хэзээ ч муу зүйл хийж байгаагүй. Би яагаад ийм сэтгэлийн шаналал эдлэх ёстой гэж?. Сүүлийн хэдэн долоо хоног би уй гашуугаа мартах гэж зөндөө зовлоо. Шөнө бүр дэрээ нэвтэртэл уйлдаг. Энэ бүхэн шударга биш байна. Яаж даван туулахаа мэдэхгүй байна” хэмээн бичээд дээр нь нэмж хэд хэдэн зураг оруулсан байна. Нэг зурган дээр уруулаа маш тод өнгөөр будсан гарчээ. Үүнийхээ дор “Тэд түүнийг өдөр, шөнөгүй мөрдөн мөшгих болно” хэмээн бичсэн байжээ. Дараа дараагийнх нь зургаас харвал тэр хувцаснуу шатааж эхэлсэн байна. Ингээд сүүлийн зураг дээр өндөр байшингийн тагт дээр хөлөө унжуулаад сууж байгаа харагдана. Үүгээрээ тэр үсрэх гэж байгаагаа хүмүүст ойлгуулсан аж. Ингээд маргааш нь буюу гуравдугаар сарын найманд бүсгүйн цогцос олдсон талаар хөршүүд нь мэдээлсэн гэнэ.
М.Далай