Супермодель 40 настай, Кэйт Мосс найзынхаа бага хүүтэй учир ургуулсан тухай шуугиан дэгдээд байна. Тэрээр гэр бүлийн найз, 62 настай, Британи тэрбумтан бэлэн хувцасны “TopShop” брэндийн эзэн Филипп Гриний бага хүүтэй ихэд дотно байгаагаар папарацичдын дуранд буужээ.
Тодруулбал, Грин өөрийн төрсөн өдрийг ойр дотны цөөхөн нөхдийнхөө хүрээнд дарвуулт завин дээрээ тэмдэглэж байсан бөгөөд энэ үед Кэйт залуухан, шаргал үстэй залуутай тэврэлдэн ихэд дотно байсан аж. Мөн тэр залуу нь ч Кэйтийн өгзөгнөөс базлаж байсан агаад тэд хэнээс ч айж ичсэн зүйлгүйгээр, зургийг нь дарж байгааг мэдсэн ч тоолгүй их дотно тэврэлдсэн хэвээр байсан аж. Мөн Кэйт үе залуу эрийн далан дээр үл мэдэг үнсэж байсан гэнэ. Тэр залуу эр нь Гриний бага хүү аж.
Кэйт Моссын нөхөр хөгжимчин Жэйми Хинсийг юуны тул ийн хуурсан нь олны анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд тэрбумтан Гринийг ч өөрийн дотны найзын эхнэрийг бэрээ болгох гэж санаархаж байгаа юу гэдэг чухал сэдэв болоод байгаа ажээ.