Австрали болон Монголын Засгийн газар хамтран Монгол дахь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах чиглэлийн таван жилийн хугацаатай хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхээр боллоо. Нийт 20 сая ам.долларын төслийн хүрээнд Монголд уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болгоход Автраличууд туслах аж.
Австралийн Гадаад хэргийн сайд Жулие Бишоп уг асуудлыг мэдэгдсэн хэвлэлийн хурлын үеэр “Уул уурхайн салбар нь цаашдаа Монголын эдийн засгийн хөгжилд маш чухал хувь нэмэр оруулахаар байгаа. Австрали Улс Монголын Засгийн газар энэ салбараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлснээр уул уурхайн салбарынх нь засаглал сайжирна. Мөн тэр хэрээр энэ улсын эдийн засаг тэлж, гадаадын хөрөнгө оруулагчдад боломж гарч ирэх юм.
Хөтөлбөрийн хүрээнд Австрали улс Монголын уул уурхайн салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэх, илүү шилдэг тоног төхөөрөмж дээр ажиллахад техникийн зөвлөгөө өгөх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлнэ” гэлээ.
Д.Амар