Леброн Жэймс “Sprite”-тай хамтран нэрийн ундаагаа гаргажээ

 6mix-630x445 “Майами Хит” багийн упер од, 29 настай довтлогч Леброн Жэймс АНУ-ын зөөлөн ундаа үйлдвэрлэлээрээ 6-д ордог “Sprite”-тай хамтран өөрийн нэрийн хийжүүлсэн ундаа үйлдвэрлэхээр болжээ.

Шинэ ундаа “Sprite 6 Mix by LeBron James” гэдэг нэртэй бөгөөд Sprite ундааны үндсэн орц болох лайм, нимбэгний амтан дээр Леброны дуртай интоор, амтат жүржийн амтыг нэмж өгсөн гэнэ. Алдарт сагсан бөмбөгч эр энэ тухайдаа “Би хэзээ ч өөрийн нэрийн ундаатай болно гэж бодож байсангүй. Энэ бас сайхан хэрэг. Би Sprite-тай олон жилийн турш хамтран ажиллаж байна. Миний дуртай брендийн нэг. Одоо миний шүтэн бишрэгчид миний дуртай амтыг мэдрэх боломжтой боллоо” хэмээжээ.

Мөн “Sprite 6 Mix by LeBron James” ундааг хэсэг хугацаанд л худалдаалах бөгөөд лаазалсан болон лонхон савалгаатай зарагдах аж.

hi-res-e48eef5d6b34e78aab5c0dfda4d3dc91_crop_north

index

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …