Урин дулаан хаварын улирал ирлээ. Охид, бүсгүйчүүд маань мэдээж малгайндаа баяртай гэж хэлж. Өглөг сайхан үс хэн бүхний чимэг. Тиймээс л үс сайхан бол зүс сайхан гэдэг.
Гэтэл өвлийн турш малгайнд дарагдсан үс тань таныг гундуухан харагдуулаад байна уу? Шалчийж налмайчихаад нэг л болж өгөхгүй байгаа бол эмэгтэйчүүд та бүхэн минь доорхи зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.
Энэ бол маш энгийн бөгөөд үсийг богино хугацаанд өтгөн, хөвсгөр, эрүүл намирсан болгох арга юм. Гэхдээ ганц хоёрхон удаа хийгээд л таны хүссэн үр дүнг өгнө гэж байхгүй шүү. Тиймээс тогтмол хийж заншаарай! Юутай ч эхний удаагаас авахуулаад л таньд өөрчлөлт мэдрэгдэх болно.
Шингэн, шулуун үсэнд зориулсан шар айраг, өндөгний маск: Шим тэжээлээр баялаг шингэн талх буюу шар айргийг хэрэглэвэл шулуун, налчийсан үс хөвсгөр болж өөрчлөгдөнө. 50 мл хольцгүй шар айраг, нэг өндөгтэй хольж байгаад хуурай үсэндээ түрхэж гялгар уутаар боогоод 30 мин дараа угаана.
Төмс, зуун настын холимог маск: Үс уналтыг багасгаж, ургуулж өтгөрүүлэх үйлчилгээтэй маск. Нэг төмсийг хальсалж шүүсийг нь шахаад дээр нь хоёр хоолны халбага зуун настын гель, 1 хоолны халбага зөгийн бал, тус бүр 1 ампул А болон Е витамин нэмнэ. Эдгээрийг холиод холимогоо хуйхандаа түрхэж массажлан 2 цагийн турш толгойгоо боож, цэвэр усаар зайлж угаана.
Нимбэгний ангижруулагчаар угаа: Хэрэв үс чинь шингэн, тэгсэн атлаа уг хэсэгтээ бага зэрэг тослог, үзүүр хэсгээрээ хуурай байдаг бол нимбэгний шүүс, усыг тэнцүү хэмжээгээр хольж үсэндээ түрхэж массажлаад 5 минутын дараа зайлаарай. Үүнийг шампунь, ангижруулагч хэрэглэснийхээ дараа ч түрхэж болно. Учир нь энэ маск таны үсийг амь оруулах болно.
Өтгөн үстэй болохыг хүсвэл өөрөө шампуниа хийгээрэй: 250 мл хүүхдийн шампунь, В витамины ампул тариа, 60 мл халгайн ханд, 60 мл тосон туулгыг холиод том шампунийн саванд хийж хэрэглээрэй. Гэрийн нөхцөлд хийж болох энэ шампунийг туршиж үзэхэд илүүдэхгүй.