Уруулаа хэрхэн том харагдуулах вэ?

1. Уруулны арьсаа зөөлрүүл. Үрчлээтэж, хуурайшин омголтсон уруулны арьсаа гуужуулаарай. Ингэснээр уруулны үхэжсэн арьс тань алга болж булбарай зөөлөн шинэ арьс харагдах болно. Ингэснээр уруулны хэмжээ хатаж хорчийсон үеийнхээс даруй том харагддаг гэдгийг санаарай. Хэрэв гуужуулагч байхгүй бол элсэн чихэрийг бага зэргийн тостой хольж, сойзон дээрээ түрхэн уруулаа бага зэрэг үрж угаагаарай!

00050188

2. Уруул хүрээлэгч. Одоо байгаа уруулны тань хэмжээ арай л жижигхэн санагдаж байвал уруулынхаа хэмжээг бага зэрэг томруулж хүрээлэх хэрэгтэй. Хэтэрхий шунавал алиалагч шиг харагдана шүү!

00050189

3. Гялалзсан уруул. Уруулаа өнгөлө. Гялалзсан уруул бусад уруулнаас хамаагүй том хэмжээтэй харагддаг.

00050190

4. Уруулын будгаа бэлд. Булбарай зөөлөн болж, хэлбэрт орсон уруулаа тохирох өнгөөр буд. Уруулын будаг таны уруулыг төгс харагдуулах болно. Хамгийн гол нь уруулыг тань том харагдуулах дулаан өнгүүд тэр дундаа жүржийн болон улааны төрлийн өнгүүдээс сонгож будуурай. Хар бараан өнгө уруулыг илүү жижиг харагдуулдаг.

00050191

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …