Хөвсгөлийн нисэх буудлын дарга М.Амарбаясгалан ноцтой ослуудыг нуун дарагдуулж байна

ugluunii_soninГудамжинд лааз өшиг­лөөд явж байсан хэсэг нөхөд өнөөдөр УИХ-д суудалтай гурван бие даагч гишүүний буянаар ИНЕГ-т эзэн мэт сууж буй билээ. Бие даагч Ц.Даваасүрэн гишүүний ивээлд багтаж ИНЕГ-ын даргын зөөлөн сэнтийд заларч байсан тус газрын дарга асан С.Буяндалайг “Ажлаа хийхгүй байна” гэж салбарын сайд нь огцруулсан. Тэгвэл ямар ч мэдлэг туршлагагүй нөхдийн бөөг­нөрөл тус газарт буй болсноос хойш энэ газрын ажил урагш гишгэхээ байж.

Учир нь шинээр то­ми­логдсон удирдлагууд ха­лаа сэлгээг баруун сол­гойгүй хийж, гурван ги­шүүний танил тал, хамаатан садан зэрэг мэргэжлийн бус 120 гаруй хүнийг ажилд оруулс­наас болж иргэ­ний нисэхийн салбарын бод­­лого алдагдаж, аюулгүй ажил­­­лагаа зөр­чигд­сөнөөр зор­чигчдын эрх аш­гийг хо­хи­роосон хэрэг гар­саар байна.

Бие даагчдын халаасны хүмүүс энэ салбарт олноороо шургалжээ

Уг нь С.Буяндалайг “Мэр­гэжлийн ажилчдыг ол­ноор нь халж, тус салбарт тогтворгүй байдал үүсгэж хохирол учруулсан” гэх үндэс­лэлээр ажлаас нь халж байсан.

Гэтэл одоо байдал улам ч дордож байгаа нь мэр­гэжлийн хүмүүсийн сэт­гэлийг зовоосон асуудал болоод байна.
Уг нь боловсон хүчний асуудлын талаар ярих хү­сэл эрмэлзлэл их байдаг ч зөвхөн бие даагчдын ха­лаасны хү­мүүс энэ салбарт олноороо бугшсан учраас тэдний са­налыг сонсох нэг ч хүн байхгүйд хэргийн гол учир оршиж буй юм гэж халаглах хүн ч олон байна.

Тухайлбал өнөөдөр ул­стөрийн томилгоогоор то­ми­логдоогүй гэх тодотоголыг зүүгээд буй Т.Лхагвасүрэн дарга өөрийн толгойгоор ажлаа явуулж чаддахгүйд хүрчээ. Мэдээж үүний ар талд нөгөө л эрх мэдэлтэй бие даагч гишүүд байгаа учраас тэр гэдгийг амтай бүхэн хэлж байв.

“Изинис эйрвайз” компанийн 74 зорчигчтой “Q-450” онгоц шувуутай мөргөлдсөн

Тэгвэл Ц.Даваасүрэн ги­шүүний халааасны хүн, дунд сургуулийн найз гэг­дээд буй М.Амарбаясгалан Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлын даргын аж­лыг авснаас хойш тус газрыг жинхэнэ утгаар нь самарч мэргэжлийн хү­мүүсийг ажлаас нь халж өөртөйгөө ижилхэн усан толгойтнуудаар тус буудлыг дүүргэжээ. Өөрөөр хэлбэл М.Амар­баясгалангийн тарь­сан ба­­­­­лаг хэрээс хэтэрчээ. Тэр­бээр нисэх буудлын дарга болонгуутаа мэргэж­лийн ажилчдыг элд­вээр да­рамт­­лан аж­лаас халж, оронд нь Ц.Даваа­сүрэнгийн танил талын 16 хүнийг ажилд авчээ.

Иймэрхүү мэдлэг ду­лимаг хүмүүсийг ажилд авс­наас болж өнгөрсөн нэг­­дүгээр сарын 27-ны өдөр уг нисэх буудлаас хөөр­­сөн “Изинис эйрвайз” ком­­панийн 74 зор­чигчтой “Q-450” онгоц шу­вуутай мөр­гөлдсөн ноцтой зөрчил гар­сан байна. Авто замын байцаагчаар ажиллаж бай­сан М.Амарбаясгалан аж­лаа мэдэхгүйн улмаас тус буудлын хамгаалалтын бүсэд оготно элбэгшиж, түүгээр хооллогч махчин шувууд олширсноос нислэгт ноцтой аюул занал учруулахуйц хэмжээнд хүрсэн гэж мэр­гэжлийн хүмүүс дүгнэн тайл­­­барлаж байгаа юм.

Энэ гарсан зөрчлийг М.Амарбаясгалан дарга тас нуугаад өнгөрөхийг чар­майсан ч дахин нэг ноцтой осол гарчээ.
Тодруулбал энэ сарын 4-ний өдөр тус нисэх буудлын Алтансүх, Даваа-Очир хоёр ажилтан машинаас унаж, хүнд гэмтжээ. Энэ осол нь тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан дээрх ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй өөр ажил хийлгэх тушаалыг М.Амарбаясгалан дарга гар­гаснаас үүдэн гарсан аж. Уг нь тэдэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дү­рэм журмыг танилцуулсны да­раа тэднийг уг ажилд томи­лох ёстой байсан аж. Гэтэл наад захын заавар зөв­лөгөө өгөлгүй ажил­луулс­наас дээрх нэр бү­хий хоёр хүн өнөөдөр Улаан­баатарт хүргэгдэн эмч­лэгдэж байна.

Ийм олон осол аваар гарсаар байхад хотод бай­гаа нөхдүүдийн чихэнд хү­рэх­гүй гэж боддог М.Амар­баясгалан дарга энэ хэргийг мөн л нуухыг элдвээр орол­дож байгаа тухай эх сур­валжууд мэдээлсэн. Тий­­мээс Хөвсгөл аймгийн Мөрөн хотод гарч буй энэ их осол аваарийг холбогдох албаны хүмүүст сонордуулах нь зүйн хэрэг байх.

М.Амарбаясгалангийн томилгоо нэг иймэрхүү

УИХ-ын ги­шүүн Ц.Даваасүрэн Мөр­өн хотын нисэх бууд­лын даргаар өөрийн анд М.Амар­баяс­галанг томилс­ноос хойш тэнд ямархуу мэргэжил мэд­лэгтэй хүмүүс тус га­зарт ажиллах болсныг цухас өгүүлье. Тодруулбал нягт­лан бодогчоор нь Д.Алтантуяа, сантехникийн механикаар Б.Батхуяг, уурын зуухны машинистаар Р.Юра нарыг томилсон бол Ц.Даваасүрэн гишүүний дүү болох цаг уурч мэргэжилтэй Ц.Пүрэв-Очирыг тус бууд­лын нисэхийн холбооны техникчээр ажиллуулж бай­гаа аж.

Мөн гишүүнийг сон­гуульд нэр дэвшихэд нь ажиллаж байсан Г.Адъяаг аэродромын инженер, Н.Доржпүрэвийг Хатгал дахь нисэх буудлын эрх­лэгч, Ц.Доржпаламыг уурын зуухны машинистаар тус тус томилжээ. Яаж ги­шүү­нээс дутах вэ гэсэн шиг М.Амарбаясгалан өөрийн сайн найз гэгдэх Р.Бат­дэлгэрийг цахил­гаан­чин, Ё.Даваа-Очирыг жо­лоочоор ажилд авсан гэх зэргээр мэргэжлийн бус хүмүүс тус газарт ногоон гэрлээр ажилд орсон гэсэн үг.

Удаа дараа осол аваар гаргаж буй М.Амарбаясгалан даргын энэхүү үйлдлийг салбарын яам болон хол­богдох албаны хүмүүс анхаа­ралдаа авах цаг нь ирсэн бололтой.

Р.Саруул

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …