Монгол улсын хэмжээнд авлигын хэрэг буурсан үзүүлэлттэй ч бодит байдал дээр энэ хэрэг илүү нарийн, зохион байгуулалтай болсон гэх мэдээлэл байдаг. Авлигын нэгэн төрлийн далд хэлбэр бол төрийн байгууллагын ажилтнуудаар мэдээлэл гаргуулах явдал юм.
Ялангуяа төрийн байгууллагуудын архивын баримтыг мэргэжилтнээр нь дамжуулан авч солидог, өөрчилдөг гэсэн мэдээлэл бий. Төрийн өмч хөрөнгийг хууль бусаар хувьчилж авсан, луйвардсан, тендер будлиантуулсан этгээдүүд энэ үйлдлийг зохион байгуулалттайгаар хийдэг байж болзошгүй юм. Учир нь хэрэг нь тухайн шүүх прокурордо тулж, илчлэгдэх дээрээ тулах юм бол архивын баримтууд тэдний эсрэг чиглэдэг ажээ. Иймээс тэд архивын баримтууд руу “урт гараа” сунгах болжээ.
Үүнийхээ шанд нь архивын ажилтнуудад хахууль өгдөг байж болох. Тиймээс байгууллагын дарга удирдлагууд архивын баримтуудаа цэгцлэх шаардлагатай юм.
Архивын хуулийн дагуу албан газрууд архивын баримтуудаа электронжуулаад албан ажлын хэрэгцээнд архивын баримт материал шаардлагатай бол түүнийг хуулбарлан нь өгч байх ёстой. Хуулийн энэ заалтыг мөрдүүлэн ажиллаагүйгээс болоод төрийн байгууллагын архивын материалууд эзэнгүйдэх, алдагдах магадлал үүсэж болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй болжээ.
А.Галт