Оюутолгой төслийн удирдагч Turquoise Hill Resources-ээс мэдээлснээр далд уурхайн санхүүжилт хойшлох магадлал өндөр байгаа аж. Хоёр талын хооронд үүсээд байгаа маргаантай асуудлыг шийдэхээр хэлэлцээр хийж байгаа ч хөрөнгө оруулалтын зардлын тал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна. 2014 онд эхний хагаст ТЭЗҮ-ийг батлахаас нааш энэ асуудал шийдэгдэхэд хүнд байна гэж компаниас мэдээллээ.
Мөн энэ жилийн үйлдвэрлэлийн хэмжээг 150,000-175,000 зэс бүхий баяжмал гэж оны эхэнд тооцож байсан бол энэ тоог 135,000-160,000 тн, алтны олборлолтыг 700,000-750,000 унцаас 600,000-700,000 унц болгон бууруулсан байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон ТЭЗҮ-ийг нарийвчлах, нэмэлт санхүүжилтийн зардлын асуудлыг компанийн ТУЗ-ийн гишүүд нэг жил гарангийн хугацаанд хэлэлцэж буй билээ.
Д.Амар