Жирэмсэн эмэгтэй дээрэм хийдэг байжээ

ugluunii_soninЖил гаруй хугацаанд хулгай хийсэн У гэгч эмэгтэйг БГД-ийн цаг­даагийн нэгдүгээр хэлт­сийнхэн ил­рүүлжээ. Тэр­бээр өнгөрсөн оноос хойш бага насны хүүх­дийг залилж гэрт нь орж, үнэт эдлэл болон үнэ хүрэх бүхий л эд зүйлийг нь хулгайлдаг байжээ.

Иргэн У гэгч нийслэ­лийн зургаан дүүргээр явж, 20 удаа залилангийн хэрэг хийсэн байна.

Тэрээр одоогоор та­ван сар­тай жирэмсэн тул цагдан хорих боломжгүй бөгөөд гадуур байцааж байгаа аж.

Иргэдийг хохи­роосон хохирлын хэм­жээг одоо­гоор гаргаагүй байгаа ч урьдчилсан байдлаар их хэмжээний мөнгөн дүн гарч байгаа гэнэ.

У нь хөгжлийн бэрх­шээлтэй иргэн бөгөөд тө­рөлхийн нэг гар нь богино юм байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэл­тэст шалгаж эхэлжээ.

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …