Хамгийн их авилга авдаг байгууллагаар ИНЕГ шалгарчээ

download (1)Авлигатай тэмцэх газар, “MDS” хууль зүйн ком­­па­­нийн хамтарсан судал­гаагаар төрийн 200 алба хаагч тут­мын нэг нь ав­лигын хэрэгт холбогдсон гэсэн тоо гарчээ. Мөн авлигатай тэмцэхэд байгууллагууд төсөв мөнгө зарцуулахгүй байгаа нь авлигын хэрэг буурахгүй байх шалтгаан болж байгаа аж.

Тус судалгаанд төрийн 50 байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагад ажиллаж байгаа төрийн алба хаагчдын авлигын хэ­рэгт холбогдсон байдлыг суд­лахад 16 хэрэгт нийтдээ 24 албан хаагч холбогджээ. Тэр дундаа Иргэний ни­сэхийн ерөнхий газрын алба хаагч нар хамгийн ихээр авлигын хэрэгт холбогдсон байгааг судалгаагаар тог­тоожээ. Тус газраас өнгөрсөн онд таван алба хаагч авлигын хэрэгт холбогдсон байна.

Түүнчлэн Ашигт малт­малын газар, Газрын тосны газар, Татварын ерөнхий газ­раас тус бүр гурван алба хаагч авлигын хэрэгт ял­лагдагчаар татагдсан аж.

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …