Холливудын од, гоонь эр хэмээн олон жил цоллуулж яваа 53 настай жүжигчин Жорж Клуни гэрлэхээр болсон тухай шуугиан дэгдээд байна. Олон ч эмэгтэйн харцыг булаан, зүрхийг эзэмдэж явсан царайлаг эрийн зүрх сэтгэлийг Их Британийн 36 настай өмгөөлөгч Амаль Аламуддин гэгч бүсгүй эзэмдсэн байна.
Жорж Клуни дурлалт бүсгүйнхээ тухайд “Би биеийнхээ нөгөө талыг олчихлоо. Үлдсэн амьдралаа энэ эмэгтэйн дэргэд өнгөрүүлэхийг л хүсэж байна. Тэр минь үнэхээр мэдлэг өндөртэй, бишрэм эмэгтэй” гэжээ.
Хосууд өнгөрсөн 2013 оны есдүгээр сараас эхлэн болзож эхэлсэн юм.