“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг “Төрийн тусгай хамгаалалттай газарт буу дуугаргасан, тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийг сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн” хэргээр 22 жилийн хорих ялаар шийтгээд байгаа билээ.
Тэгвэл түүний ар гэрийнхэн ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шуүхэд хандсан бөгөөд шүүх хурал энэ сарын 8-нд болох аж. Хэрэв Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг цагаатгахгүй бол шүүгдэгчдийн ар гэрийнхэн болох 18-90 насны эмэгтэйчүүд шүүхийн гаднах талбайд хуурай өлсгөлөн зарлахаар шийдээд байгаа гэнэ. Мөн иргэний нийгмийн байгууллагууд болон С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нарын нэр бүхий УИХ-ын гишүүд шударга шүүхийн төлөө тэмцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн 2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр “Гал үндэстэн” холбооныхон Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ээлжит бус чалганы хуралдааныг эсэргүүцэн Төрийн ордон руу гал нээн, зэвсэгтэй нэвтэрсэн билээ.