“Шварцкопф”-ын үс арчилгааны зөвлөгөө

images (1) Эрүүл, гялалзсан үстэй болохыг хүсдэггүй хүн байхгүй болов уу. Ихэнх хүмүүс гялалзсан үстэй болохын тулд үсээ шампуниар угаасны дараа ангижруулагч хэрэглэдэг.  Ангижруулагч нь хүний үсэнд хамгаалалтын хүрээг бий болгодог ба хуйхан дээр бүрхүүл үүсгэдэг. Ангижруулагч хэрэглэсэн үс ширэлдэхгүй, индүүдлэг, буржийлгалт авахдаа сайн байдаг. Мөн хүйтний улиралд үс арзайхаас сэргийлдэг. Шварцкопф үс арчилгааны мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна.

  • Ангижруулагчийг үсний үзүүр хэсэгт, хамгийн хэрэгцээтэй газарт түрхэж хэрэглэх хэрэгтэй. Хуйханд хэт их хэмжээгээр түрхвэл үсийг хүндрүүлнэ.
  • Үсэндээ ангижруулагчийг самнаж түрхэхдээ том шүдтэй сам хэрэглээрэй. Нойтон үсэнд ийм төрлийн сам хамгийн тохиромжтой.
  • Үсний аливаа бүтээгдэхүүн болон ангижруулагчийг үснээсээ бүр мөсөн арилгаарай. Үсэнд үлдсэн ангижруулагч үсийг хүндрүүлж, үсийг тань хуурай харагдуулах магадлалтай.
  • Хэрэв таны үс салаалсан бол шампуниар угаахаасаа өмнө үснийхээ үзүүр хэсэгт ангижруулагч түрхэж болно. Энэ нь үсний үзүүрийг хамгаална.
  • Үсний маск халуунд илүү сайн үйлчлэх магадлалтай. Үсээ тугалган цаасаар бүрхэж, алчуураар ороохоосоо өмнө маск түрхсэн үсээ халуун сэнсээр үлээлгээрэй.
  • Яг одоогийн үсний байдалдаа тохируулан үсний бүтээгдэхүүнийг сонгоорой. Буржгар үсэнд зориулсан бүтээгдэхүүнүүд шулуун үсийг шалчийлгах талтай байдаг.
  • Үснийхээ бүтээгдэхүүнийг улирал, уур амьсгалд тааруулан сонгоорой. Тослогтой үсэнд хүртэл хуурай уур амьсгалд илүү их ангижруулагч хэрэглэдэг.
  • Илүү их нь илүү сайн байдаггүй. Хушны хэмжээний ангижруулагч түрхэхэд л хангалттай.
  • Ангижруулагчийг хэт их хэрэглэвэл үс тань үхсэн мэт үзэмжгүй харагдаж мэднэ. Хэрэв ийм тохиолдол гарвал гүн цэвэрлэгч шампунь хэрэглээрэй. Харин эдгээрийг зөвхөн сардаа нэг удаа л хэрэглэдэг гэдгийг бүү мартаарай.

эх сурвалж: охид.мн

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …