Солонгос улсад анх удаагаа цэнхэр өнгийн өндөгийг худалдаалж эхэллээ.
Латин Америкийн орнуудад дах нутгийн уугуул иргэдийн өсгөдөг тахианаас цэнхэр өнгийн өндөг гардаг бөгөөд өндөгний чиглэлээр өсгөдөг тахианаас 2 дахин зузаан хальстай, онцгой шим тэжээлтэй өндөгтэй энэхүү тахиаг өнгөрсөн 2008 оноос эхлэн Солонгос улсад суурьшуулж эхэлсэн байна.
Зургаан жилийн дараа анхны үр ашгаа өгч буй энэхүү өндөгийг гаргаж авахын тулд тахиаг байгальд нь задгай талбайд эрх чөлөөтэй байдлаар өсгөх шаардлагатай байдаг ба ийм нөхцөлд өсгөж буй 250 ширхэг тахианаас гарсан өндөгийг , нэг ширхэг тус бүрийг 900 воноор Их Дэлгүүрт худалдаж эхэлсэн байна.
эх сурвалж: mglradio.com