Өнгөрсөн 3-р сарын 24-ний өдөр Замби улсад нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Чамангени Зулу хэмээх нэгэн эр баяжихын тулд өөрийн эрхтэн болон гарын гурван хуруугаа чононд идүүлж, тахил өргүүлсэн байна.
Тэрээр хэсэг хүмүүсийн санал тавьсан ёсоор бөөгийн хэлсэн зааврын дагуу “хамаг хувцсаа тайчин бутны дунд сууж чоно ирэхийг хүлээжээ. Удалгүй чоно ирж залуугийн эрхтэнг улмаар гарын гурван хурууг идээд явж одсон гэнэ.”
Ингээд их хэмжээний цус алдаж эхэлсэн Зулу арай хийн мөлхөж зам дээр гарч тусламж дуудан, эмнэлэгт хүргэгджээ.
Одоогоор залуугийн бие сайн байгаа бөгөөд үнэхээр түүний эрхтэнг араатан амьтан идсэн болохыг эмч нар батласан аж. Харин Зулу эрхтнүүдээрээ өргөл бариад хэдэн төгрөг авсанаа хэлээгүй гэнэ.