Герман улсад жинхэнэ алтаар бичсэн үг, үсэг бүхий ариун цэврийн цаасыг худалдаалж эхэлжээ.
Нэг боодол ариун цэврийн цаасны хэсэг бүр дээр 24 карат алтаар Төрсөн өдрийн мэнд хүргэе, Би чамд хайртай гэх мэт үгнүүдийг захиалгаар бичдэг ба ийм цаасны ширхэг тус бүрийн үнэ 179-220 евро орчим болох ажээ.
Хятад, Япон, Европийн улсуудаас захиалгаа аваад эхэлсэн ба ихэнх захиалагчид нь дэлхийд алдартай зочид буудалд буусан болон хэн нэгэндээ санаанд оромгүй бэлэг өгөхийг хүссэн иргэд байгаа гэж цаасыг үйлдвэрлэгч Герман улсын компани мэдэгдсэн байна.
mglradio.com