Осолдсон Монгол улсын харъяа ачааны усан онгоцонд Хойд Солонгос иргэд хууль бусаар ажиллаж байжээ

032b6bb358954ddab4645665b3ff6709Өнөөдөр өглөөний 01.19 цагийн орчим Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэг , Ёсү хотын далайн эргээс 74 км зайд Монгол улсын харъяа, онгоцны багийн 16 гишүүнтэй,  6 500 тонн жинтэй ачааны усан онгоц живж, 13далайчин амиа алдсан хэрэг  гарчээ.

   Гранд Пюжун нэртэй энэхүү усан онгоц нь өнгөрсөн 3 сарын 1-ны  өдөр 4 300 тонн  боловсруулсан төмөр болон зэс ачиж Хойд Солонгосын зүүн  эргээс Хятад улсыг зорин гарсан боловч далайн хүчтэй давалгаанд өртөн Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт ирсэн ажээ.Тэд далайн эрэг рүү дөхсөн үедээ ослын дохиог Ёсү хот дах Далайн эргийн хамгаалалтын цагдаад өгсөн ч  тэр даруй холбоо тасарсан ба Өмнөд Солонгосын аврах ангийнхан 7 ширхэг нисдэг онгоц, 13 ширхэг аврах усан онгоцоор 5 цагийн турш  эрэн сурвалжилсны эцэст,  далайн усан дээрээс 5 Хойд Солонгосын иргэнийг  олж чадсан  байна. Гэвч эдгээр 5 иргэний 2 нь аль хэдийн нас барсан байсан бол үлдсэн 3 иргэнийг Чежү арлын эмнэлэгт яаралтай хүргэснээр одоогоор амь насанд нь ямар нэгэн аюулгүй байгаа ажээ.

   Амьд үлдсэн далайчдын өгсөн эхний удаагийн мэдүүлгээр, эдгээр нь 14~16 метр өндөр хүрсэн далайн шуургад өртөж онгоц нь баруун тийш хазайн живсэн  даруй бүгд аврах цагиргыг  зүүн далай руу үсэрцгээсэн ажээ. Гэвч онгоцонд байсан 16 багийн гишүүнээс 11 гишүүн нь аврах цагиргыг  зүүсэн ч ор сураггүй алга болсон ба тэднийг эрэн сурвалжилж аврах ажил өнөөдрийг хүртэл үргэлжилсэн ч олдоогүй байна.

  Усанд  живсэн ачааны онгоцны түлшний саванд 50 тонн орчим шатахуун байсан ч энэ одоогоор задарч асгараагүй байгаа юм байна.    Мөн  Монгол улсын харъяа ачааны усан онгоцонд дээр Хойд Солонгос улсын иргэд ажиллах тухай ямар нэгэн олон улсын  гэрээ байхгүй  үед, энэхүү усан онгоцон дээр  хэрхэн Хойд Солонгос улсын иргэд  бүхий онгоцны баг ажиллаж, түүнийг эзэмшин ачаа бараа зөөж байсанг тодруулах болно гэж Өмнөд Солонгос улсын тал мэдээлэлсэн байна.

긴박한 구조현장
구조되는 북한 선원

20140404102209886.jpg

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …