Анх “Тусгай салаа” киногоор олонд танил болсон жүжигчин П.Баттөр сүүлийн үед царайлаг байхын зовлонг мэдэрч яваа сурагтай.
Учир нь тэрээр бараг өдөр болгон шахуу болзоонд явах болсон бөгөөд найз нөхөддөө “сайхан төрнө гэдэг ч хэцүү юм аа” хэмээн хошигносон гэнэ. Нэрээн ч түүнийг Монголын сайхан залуусын нэг гэхэд маргах хүн байхгүй биз. Өв тэгш гэмээр булчин, царайлаг төрх гээд түүнд бүх зүйл байна. П.Баттөрийн хамгийн сүүлд авахуулсан зураг л гэхэд Монголын загвар өмсөгчдийн фэйсбүүк хуудсаар хамгийн их лайк авч байгаа гэнэ.
Ганц бие эрийн жаргал эдлэж яваа түүнийг хэн гэгч азтай эмэгтэй аргамжих юм болдоо?
Г.Сонор ugluu.mn