Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00 цагт “Minix Mongolia” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулж буй “Mongolian Mining-2014” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой.

12.00 цагт А.У.Н.Т нийгэмлэгийн урилгаар дэлхийн хүм үүнлэгийн элч, дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо өргөдөг Канад улсын иргэн Сатиш Сиха Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байна. “Ногоон тууз” аяныг дэлхийн хэмжээнд зохион байгуул- саар ирсэн Сатиш Сиха эко үйлсийнхээ талаар мэдээлэл хийнэ.

Бусад:

Монголын Хуульчдын холбоо, АНУ-ын Барын холбооныхоны хамтран зохион байгуулж буй “Хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлэг 09:00 цагт УЕПГ-ын Сургалт судалгааны төвд эхэлнэ.

09:00 цагаас Төрийн ордны “Г” танхимд Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол шийдвэрлэж буй байдлын талаар санал солилцох, туршлага судлах, ажил хэргийн уулзалт болно.

10:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын удирддаг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны өргөтгөсөн хурал Хангарьд ордны 14 давхарт болж төсөл хэрэгжүүлэгч 15 компани өөрсдийн ажлын гүйцэтгэлийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ.

11:00 цагаас Хангарьд ордонд Хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаа тул “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөхөөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газартай хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагаас ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн албаны шинэ дүрэмт хувцсны талаар мэдээлэл өгнө.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …