Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз уламжлалт үйл ажиллагаагаа сэргээж, үзэгч сонсогчидтойгоо редакцын уулзалт зохион байгуулах гэж байна. Гэхдээ АНУ-ын Вашинтон хотод. Энэ уулзалт өдөрлөгт оролцох олон нийтийн радио, телевизийн 20-иод уран бүтээлч Эрх чөлөөний орныг зорихоор мэдээ сурвалжлага, нийтлэл ярилцлагаа бэлтгэж байна.
Тэдэнтэй хамт соёлын тэргүүний ажилтан Л.Болдбаатар явах бөгөөд “Морин жилийн хийморь” уран бүтээлийн бие даасан тоглолтоо монголчууддаа толилуулах гэнэ. Энэ тоглолт Вашингтон, Чикаго хотод хоёр удаа болох юм байна.
Д.Амар
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
