“Гал үндэстэн”-ийхэний ялыг 1-7 жил болгон бууруулжээ

downloadУрт нэртэй хуулинд шинэчлэлт оруулахыг эсэргүүцэн өнгөрсөн оны 9-р сарын 16-ны өдөр төрийн ордон руу гал нээж, хэд хэдэн газар тэсрэх бөмбөг суурилуулсан хэргээр хорь гаруй жилийн ял сонссоод байсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй долоон хүнд хамаарах хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болж өнгөрлөө.

Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6,1 жил, Д.Төмөрбаатарт 10,6 жил, Ж.Ганболдод 1 жил, М.Мөнхболдод 1 жилийн хорих ял болгон тус тус буруулсан байна. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …